Умард Солонгос хэлэлцээ хийхэд бэлэн гэв

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Умард Солонгос хэлэлцээ хийхэд бэлэн гэв

Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаар тус албаны хүмүүстэй АНУ-ын төлөөлөгч Бээжинд уулзахаар төлөвлөжээ. Уг хэлэлцээ нь Умард Солонгосын удирдагч Ким Чен Ирыг нас барснаас хойш анх удаа болж байгаа юм. Умард Солонгост суугаа АНУ-ын төлөөлөгч Глин Дэвис тус улсын Гадаад хэргийн дэд сайд Ким Гвантай энэ сарын 23-нд уулзана гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч өчигдөр мэдэгдсэн гэнэ. Энэ удаагийн хэлэлцээ нь 2009 онд мухардалд орсон Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаарх зургаан талт хэлэлцээг сэргээх гуравдахь удаагийн уулзалт аж. Умард Солонгосын их удирдагч Ким Чен Ирыг нас барахын өмнө АНУ тус улсад хүнсний тусламж илгээх асуудлаар зөвшилцөлд хүрсэн юм. Умард Солонгос ураны баяжуулалтаа түр зогсоогоод байгаа энэ үед талууд зургаан талт хэлэлцээг хийхээр яарч байгаа бололтой. Цөмийн хөтөлбөр боловсруулж, зэвсэглэлээр хөөцөлдсөн Умард Солонгост өлсгөлөн гуйланчлал нүүрлэж, олон сая хүн хоол тэжээлийн дутагдалд орсноос хүнсний тусламж хамгийн чухал асуудалд болсон. 2009 онд цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт хэлэлцээ мухардалд орсноос хойш холын тусгалт пуужинг туршиж, цөмийн хоёр дахь туршилтыг явуулсан юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж