”Хайрын хотхон” – оор хагас дутуу аялахуй

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

”Хайрын хотхон” – оор хагас дутуу аялахуй

БНСУ-ын өмнө хэсэгт орших үзэсгэлэнт Чежү арал хол ойрын жуулчдын хараа булаан сэтгэлийг эзэмдсэн үзмэрээр дэндүү баялаг юм.

Энд  “Love land” буюу “Хайрын хотхон” гэж  насанд хүрэгчдэд зориулсан секс цэцэрлэгт хүрээлэн бий.  Сөүлийн их сургуулийн  нэгэн оюутан  дипломын ажлаа энэ арал дээр хийхдээ аялал жуулчлалын том төвд секс баримал олны анхаарлыг татна хэмээн сэтгэж нэгэн баримал бүтээсэн нь эл цэцэрлэгт хүрээлэнг байгуулах сэдэл болжээ.  “Хайрын хотхон”-д зочлох ахул тэнд хаалганы бариулууд нь эр бэлэг эрхтний хэлбэртэйгээс авахуулаад олон арван уран баримал сексийн амьдралын бүхэл бүтэн музейг энд үзнэ. Тэнд байгаа бэлэг дурсгалын бүх зүйлс ч музейнхээ агуулгыг бүрнээ тодорхойлно.

    Олныг үл нуршин тэнд аялахдаа татсан зарим фотог сонирхуулахад илүүдэхгүй болов уу.


                    Гэрэл зургийн цомгийг С.ПҮРЭВСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж