Баруун-Урт сумынхны мэлмийг мялаав

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Баруун-Урт сумынхны мэлмийг мялаав

Монгол улсын төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Төрбат, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Т.Зөнбилэг нар хамтран “Сүүтэй тангараг” Гурван бүлэг таван үзэгдэлт түүхэн дуулалт жүжиг их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 119 жилийн ойн өдрөөр Баруун-Урт сумынхны мэлмийг мялаалгаж, оюуныг нь гийгүүлжээ. “Морин хуур” 2010 наадмын гранпри шагналт, хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал жүжгийн хөгжмийг бичиж, аймгийн Хөгжимт драмын театрын найруулагч З.Далай найруулан тавьсан “Сүүтэй тангараг” жүжигт  Д.Сүхбаатарын амьдралын тухай өгүүлжээ. Д.Сүхбаатарын дүрийг гоцлол дуучин Э.Амарбаатар, Н.Янжмаагийн дүрийг бүжигчин А.Ариунзул, эх дагины дүрийг дуучин Д.Болортуяа, Элбэгдорж Ренчиногийн дүрийг дуучин Д.Батхуяг, Х.Чойбалсангийн дүрийг дуучин О.Батболд нар тус тус бүтээжээ. Мөн жүжгийн ерөнхий зураачаар Т.Гантулга ажиллажээ.

“Нийгмийн толь” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж