“Apple”-ын хувьцаа 500 ам.долларт хүрэв

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

“Apple”-ын хувьцаа 500 ам.долларт хүрэв

Технологийн аварга  “Apple” корпорацийн нэгж хувьцаа анх удаа 500 ам.долларт хүрч өсчээ. 1997 онд тус корпорацийн нэгж хувьцаа 3.19 ам.доллар болж, дампуурлын ирмэгт хүрч байсан ч iPhone үйлдвэрлэж эхэлсэн нь жинхэнэ эргэлт болсон юм. “Apple”-ийн хөрөнгө одоо 460 тэрбум ам.долларт хүрчээ. “Apple”-ийн сэргэн мандалт Стив Жобстой салшгүй холбоотой бөгөөд корпорацийн амжилт компьютерээс эхэлж, тэгээд iPod тоглуулагч удалгүй iPhone,  iPad-аар үргэлжилсэн билээ. Өнгөрсөн сард “Apple” сүүлийн гурван сарын цэвэр ашгаар шинэ дээд амжилт тогтоосноо зарласан юм. Тус корпорацийн  2011 оны сүүлийн гурван сарын цэвэр ашиг өмнөх оны мөн үеийнхээс 118 хувиар буюу 13.06 тэрбум ам.доллараар өссөн байна. Цэвэр ашгийн дээрх үзүүлэлт АНУ-ын корпорацийн түүхэнд урьд хожид байгаагүй аж. Стив Жобс 1980-аад онд Цахиурын хөндийд “Apple” корпорацийг үндэслэсэн боловч арваад жилийн дараа корпорациас халагдсан юм. Гэвч 1997 онд түүнийг ажилдаа эргэн орохыг хүссэнээр iPhone болон iPad-ын түүх эхэлсэн билээ. Мөнхийн өрсөлдөгч хайлтын аварга “Google”-тэй патентын эрхийн төлөө, гар утас үйлдвэрлэгч “Samsung”, “HTC” зэрэг компаниудтай үйлдлийн системийн маргаантай асуудлаар “Apple” дайн өрнүүлж буй  “Apple” корпораци ирэх сард iPad-ын гуравдахь үеийн шинэ загварын танилцуулах гэж буй тухай цуу яриа чих дэлсээд байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж