Түүнийг тус банкны хадгаламж эзэмшигчдийн нэг тэрбум 600 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй, шүүхийн шийдвэрийг хүлээж аваагүй байгаа учир дээрх хохирлыг хэрхэн барагдуулах нь тодорхойгүй байна. Шүүхийн шийдвэрийг хүлээж авсны дараа Ш.Чуданжий давж заалдаж магадгүй аж. Зарим мэдээллийн хэрэгслээр уг хэргийн хохирогч нь Сангийн яам учир Ш.Чуданжий 1.6 тэрбум төгрөгийг Сангийн яаманд төлнө гэх мэдээлэл гарсан. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Зоос” банкийг Банкны тухай хуулиар татан буулгах шийдвэр гарснаар эрх хүлээн авагчийг томилогдсоноор хувьцаа эзэмшигчдийн эрх дуусгавар болно гэж заасан. Тэгэхээр банк татан буугдснаас хойшхи бүх хохирол, төлбөр тооцооны асуудал эрх хүлээн авагчид шилждэг. Дампуурлын хуулиар эхлээд улсад төлөх татвар, ажилчдын нийгмийн даатгал зэрэг өр төлбөр барагдуулна. Хэрэв мөнгө үлдвэл хувьцаа эзэмшигчид олгодог. Тиймээс Сангийн яам хохирогч байх үндэслэлгүй” гэх хариулт өглөө.
Уг хэрэгт холбогдсон ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарын гэм буруутай нь нотлогдоогүй учир хэрэгсэхгүй болгосон юм.