
Түүнчлэн "Төрийн өндөр албан тушаал, төсвийн хөрөнгө оруулалт, улсын үйлдвэрийн газруудыг дагасан элдэв авлига, хээл хахууль, шахааны бизнес хэрээс хэтэрч, улс орны хөгжил, иргэдийн амьжиргаанд төдийгүй үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц ноцтой байдалд хүргэж байна. Судалгаанаас үзэхэд иргэд улс орныхоо хөгжил дэвшлээс илүүтэй нийгэмдээ шударга ёс тогтоох, авлига, хээл хахуулийг устгахад санаа зовж байгаа нь харагдаж байна. Иргэдийнхээ хүсэн хүлээж буй энэ мэт чухал асуудлуудад голлон анхаарч шийдвэрлэх нь ардчилсан төрийн үндсэн үүрэг байх ёстой учир авлига, хээл хахуультай тэмцэх талаар Засгийн газраас ямар ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа тухай УИХ-д мэдээлнэ үү" гээд "Эрдэнэт” үйлдвэр “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, МИАТ, ИНЕГ, цахилгаан станцууд, нүүрсний уурхайнууд болон бусад томоохон улсын үйлдвэрийн газруудыг олон улсын нэр хүндтэй аудитын компаниар нэн даруй шалгуулна уу" гэжээ хэмээн УИХ дахь АН-ын бүлгийн хэвлэлийн албанаас мэдээлэв