“Miner and Supplier 2012”- ийг “ҮХШХ” дэмжиж ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

“Miner and Supplier 2012”- ийг “ҮХШХ” дэмжиж ажиллана

Эрдэс Баялаг Уул Уурхайн Бирж “Miner & Supplier 2012”  уул уурхайн ханган нийлүүлэлтийн форумыг 2012 оны 3 сарын 15, 16 нд Чингис хаан зочид буудалд зохион байгуулах гэж байна. Энэхүү форум нь Монгол улсын уул уурхайн компаниудын хангамжийн менежер, ханган нийлүүлэлтийн шийдвэр гаргагч удирдлагууд, ханган нийлүүлэлтийн салбарт ажилладаг  компаниудыг хамардаг цорын ганц форум билээ. Уг форумын  зохион байгуулагчаар “Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо” болон “Эрдэс Баялаг Уул уурхайн Бирж” ТББ хамтран ажиллах юм байна. “Эрдэс Баялаг Эрчим хүчний яам”, “Бизнес консул” зэрэг байгууллагууд дэмжигчээр ажиллах аж.

“Тавантолгой”, “Оюу Толгой”, “Эрдэнэт”, “Сайншандын Аж үйлдвэрийн Парк” зэрэг үндэсний хэмжээний бүтээн байгуулалтыг даган Ханган нийлүүлэлтийн салбар хэмээх шинэ салбар бий болж байна. Тиймээс Улс орны нийгэм эдийн засагт оруулах хувь нэмрийг дээшлүүлэхүйц байгаль орчинд ээлтэй технологи, бүтээгдэхүүнийг түгээн дэлгэрүүлэх, ханган нийлүүлэгч болоод уул уурхайн бизнесмэнүүдийн хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хурлаар хэлэлцэх юм байна. Түүнчлэн үндэсний ханган нийлүүлэгч үйлдвэрлэгчийг төрөөс дэмжих урт хугацааны бодлогыг тодорхойлох асуудалд хурлын зорилго чиглэх аж.

Г.Батболд

www.mongolianminingjournal.com   
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж