“Өндөр гэгээн Занабазар” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

“Өндөр гэгээн Занабазар” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Өндөр гэгээн Занабазарын төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын 80 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан  Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл, Шинжлэх ухааны академи, Нүүдлийн соёл иргэншилийг судлах олон улсын хүрээлэнтэй хамтран “Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар” эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр зохион байгуулжээ. Тус хуралд эрдэмтэн мэргэд, судлаач лам нар оролцож, Өндөр гэгээний амьдрал, үйл ажиллагаа, угсаа гарлын тухай хэлэлцэв.Түүнчлэн Өндөр гэгээний шашны зан үйл хийсэн шинэчлэл, Монголын түүх, соёлд оруулсан хувь нэмэр зэрэг олон сонирхолтой сэдвийг хөндсөн  хурал болсон байна.Уг хурлыг Монгол улсын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч , академич Б.Энхтүвшин нээж үг хэлжээ.Тэрээр хэлсэн үгэндээ “Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар бол арвандолдугаар зууны Монголын их соён гэгээрүүлэгч, бичгийн их гүүш, урлахуйн төгс авьяастан хүн байжээ” хэмээжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж