Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Гэгээн хайрын баяр болоод байгаан байхаа. Би л хувьдаа хайрыг тийм гэгээн зүйл гэж бодож чаддаггүй. Тэгээд ч ид хайрлаж, хайрлуулж явах насан дээрээ "хайр гэдэг нэр шигээ гоё биш, хайрлана гэдэг хүсэл шигээ сайхан биш" гэж бичиж явсан хүйтэн хөөн. Гэнэт гэнэт халуурдаг хүйтэн хөөн 😛 Афродитагийн бүсийг зүүсэн хүн ухаанаа алдан солиорч, Эротын суманд оногдсон нэгний сэтгэлийг хэн л эргүүлж чадсан билээ. Хайр гэдэг шунамаар сайхан. Хэнд ч юм хайртай болчихоод шаналж яваа хүн атаархмаар. Хайрлахын тухай нэгэн шүлэг орууллаа. Та нар бас хайрлахын тухай дуртай шүлгээ оруулвал, би нэмээд байсан ч болж байна.

***

Өөрийгөө би хайрлаж чадаагүй
тийм хайраар чамайг би хайрласан
Өөрийгөө чи хайрлаж чадаагүй
тийм хайраар чамайг би хайрласан
Мөнгөн бургасны зулзаган мөчрийг
чамайг хайрлахдаа би хайрласан
Мөнхийн сайхан хөх тэнгэрийг
чамайг хайрлахдаа би хайрласан
Мөлсөн чулуу, цэгээн урсгалыг
чамайг хайрлахдаа би хайрласан
Мөрөөдлийн цэцэрлэг уулынхаа үнэрийг
чамайг хайрлахдаа би хайрласан
Өөр хэн ч хайрлаж чадахгүй тийм
хайраар чамайг би хайрласан
Өлмийг чинь шүүдрийн гилбэлгээн долоох шиг
тийм цээлхэн эгшнийг хайрласан
Булаг ус бөгтөр улиастай учралт газар
Бургисан жаргалын минь хэмжээгээр
Өвс унахыг хайрласан…

Төрийн БАЯНСАН

Эх сурвалж: http://zaya13.blogspot.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж