Гишүүдийн хормойд хий оров

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Гишүүдийн хормойд хий оров

Хэлэлцэх асуудлаа дуусгавал өнөөдөр УИХ-ын намрын чуулган өндөрлөнө. УИХ-ын даргын хувьд өнөө маргаашгүй сонгогдсон тойрог Ховд аймгаа зорих гэж байгаа бөгөөд чадвал чуулганыг өнөөдөр хаахаар үдээс өмнө шаргуу ажиллалаа. Орон нутгийн сонгуулийн тухай, Тавантолгойн хувьцааны тухай, Шүүхийн шинэтгэлийн тухай гээд нэн чухал тогтоол, хуулиудын төслийг ар араас нь хэлэлцэж байнгын хороодод шилжүүлэн алх тогших чимээ чуулганы танхимд тасарсангүй. 

Үдийн цайны цаг өнгөрөөд ирэхийн үед эрхэм гишүүдийн хормойд хий оров.

 Суудалдаа тогтож суух гишүүн цөөрч, Д.Дэмбэрэл дарга орж гарсан гишүүдээ нэрээр нь дуудсаар эцэст нь бараг цөхөрч 13.15 цагт үдийн завсарлага зарлалаа.

Чуулган өндөрлөх дөхөж хөлд нь хий орсон гишүүдээ 15.00 цагт танхимдаа хоцролгүй цугларахыг эрхэм спикер хүссэнээр үдээс өмнөх хуралдаан завсарлав.
 

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж