Сангийн сайд Хөгжлийн банкныханд чиглэл өглөө

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Сангийн сайд Хөгжлийн банкныханд чиглэл өглөө

Сангийн сайд Д.Хаянхярваа өнөөдөр Хөгжлийн банкны удирдлагуудыг хүлээн авч, уулзлаа. Энэ үеэр Хөгжлийн банкны талаар баримталж байгаа асуудлууд болон өнөөдрийн төвшинд явагдаж байгаа ажлуудын талаар тэд харилцан ярилцжээ.  Үндсэндээ Хөгжлийн банкны  үйл ажиллагаа жигдэрч байгаа гэдгийг  Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Ким Жанг Жин  дурьдаад, Монголын Засгийн газрын  зүгээс хамааралтай ажлууд сайн хийгдэхгүй, саатаж  байгааг уулзалтын үеэр хөндсөн байна.

Харин Сангийн сайд Д.Хаянхярваа энэ оны нэгдүгээр улирал гэхэд манай талаас хамааралтай бүх асуудлыг, өөрөөр хэлбэл энэ оны гуравдугаар сард багтаан Монголын Засгийн газраас хамаарах асуудлыг бүгдийг шийдэх болно гэдгээ илэрхийлжээ.  Дотоод, гадаадын зах зээлд бонд гаргах нөхцлөө бүрдүүлж, үүний үндсэн дээр ирэх дөрөвдүгээр сараас  эхлэн  эхний ээлжинд зам, барилга, авто зам, төмөр зам зэрэг  томоохон объектуудыг санхүүжүүлж эхлэх ёстой гэсэн чиглэлийг Сангийн сайд  Хөгжлийн банкныхантай уулзах үеэрээ тэдэнд үүрэг болгосон байна.

О.Билэгт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж