
Аялагчдын хамгийн сонирхол татсан үзвэр нь дэлхийн хамгийн том морин шоугаар шалгарсан “Чингисийн догшин хар сүлд” тоглолт юм. Дөрвөн мянган хүний суудалтай задгай цэнгэлдэхэд тавь жаран морьтой Монгол залуус давхилдах циркчилсэн тоглолтын үйл явдал нь Чингис хаан, Жамух хоёрын бага, идэр насны амьдрал, байлдаан тулааныг харуулсан утга төгөлдөр юм. Монгол циркчдийн чадвар, моринд гарамгай Монгол залуусын ид хавыг гайхуулсан энэ тоглолт өдөрт гурван удаа болдог ч суудал байнга дүүрэн байдаг нь манайд ч иймэрхүү морин шоу хэрэгтэйг харуулж байна.
Дэлгэргүйг ЭНД дарж үзнэ үү
Тус аялалд оролцсон сэтгүүлч С.ПҮРЭВСҮРЭН