Вагнер дөрвөн тивийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Вагнер дөрвөн тивийн аварга боллоо

Америкийн Колоради хотод 2012 оны уран гулгалтын дөрвөн тивийн АШТ энэ сарын 9-12-нд боллоо. Олимп болон ДАШТ-ийн дараа орох тус тэмцээнд дөрвөн тивийн шилдэг тамирчид хүрэлцэн ирсэн бөгөөд уламжлал ёсоор эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хосын уран гулгалт болон мөсний бүжгийн төрөлд өрсөлдлөө.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медалийг АНУ-ын Эшнер
Вагнер, мөнгөн медалийг Японы Мао Асада, хүрэлийг Каролинэ Зэнж нар
хүртлээ. АНУ-ын Эшнер Вагнерийн хувьд богино үзүүлбэрийн дараах байдлаар
дэлхийн аварга Мао Асадагийн дараа орсон ч чөлөөт үзүүлбэрт түүнээс
илүү оноо авснаар тэрбээр ийнхүү дөрвөн тивийн аварга боллоо. 2012 оны
Америкийн аварга Вагнерийн хувьд 2008 онд тус тэмцээнд оролцохдоо 17
настай байсан бөгөөд наймдугаар байр эзэлж байжээ.

Харин эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медалийг Канадын Патрик Чан, мөнгөн медалийг Японы Дайсүкэ Такахаши, хүрлийг АНУ-ын тамирчин Росс Минер нар хүртлээ. Өнгөрсөн сард ЕАШТ-нд түрүүлсэн Тив, дэлхий, олимпийн аварга Евгений Плющенко энэхүү тэмцээнд оролцоогүй билээ. Тэрбээр ирэх сард болох ДАШТ-д ч өвдөгний мэс заслын улмаас оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Хосын уран гулгалтын төрөлд Хятадын хос түрүүлсэн бол АНУ-ын хосууд мөнгө, хүрэл медалийг хүртлээ. Дашрамд дурдахад, уран гулгалтын ДАШТ гуравдугаар сарын 26-нд Франц улсад болох билээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж