Ойн сургалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Ойн сургалт зохион байгууллаа

МУ-ын ШУТИС-ийн Ой модны сургалт судалгааны хүрээлэнтэй хамтран “Ойн мэргэжлийн байгууллагын ажилчдыг чадавхжуулах” түргэвчилсэн 5 хоногийн сургалтыг Мөрөн хотноо амжилттай зохион байгуулжээ. Энэ сургалтанд 12 сумын 12 мэргэжлийн байгууллагын ажилчид мөн нөхөрлөл, иргэд оролцсон нийт 51 хүн сургалтанд хамрагдаж “Мод бэлтгэлийн ажилтан” гэсэн мэргэжлийн үнэмлэхтэй боллоо. Орон нутагт энэ сургалтыг зохион байгуулснаар мэргэжлийн байгууллагуудын ажилчдын чадавхийг дээшлүүлсэн үр дүнтэй сургалт болж, мэргэжлийн байгууллагууд хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах боломжтой болсон байна. Мөн ажлын хүрээнд 2011 онд 10 гаруй төрлийн хоёрдогч түүхий эд худалдан авч, орчны бохирдол, хог хаягдлыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой ажиллаж байгаа Мөрөн сумын 4-р багийн иргэн Л.Ганболдыг 500 мянган төгрөгөөр, үртсэн шахмал түлш хийж байгаа Түнэл сумын Ёлгос ХХК-ийг “Байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхлэгч иргэн,аж ахуйн нэгж”-ээр тодорхойлж, нэг сая төгрөгөөр тус тус шагнаж урамшуулсан байна.

Э.Саруул    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж