

Зөвлөлтөд төрсөн Марк Шагалыг 1910-аад онд Парист ирэхэд импрессионизм үеэ элээн кубизм ид дэлгэрч байжээ. Түүний бүтээлд кубизм өөрийн өнгө төрхөө шингээсэн ч тэрбээр өнгө болоод шийдлийн хувьд зөвхөн өөрийнхөөрөө, Шагалын гэх ертөнцөөрөө туурвидаг байсан гэдэг. 1930-аад оны фашизм харин түүний уран бүтээлд бараан сүүдэр авчирсан юм.
Зураач, яруу найрагч Марк Шагал 1887 онд Зөвлөлтөд төрсөн бөгөөд 97 насандаа Францад таалал төгссөн билээ.
