Завхан цахим аймаг болно

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Завхан цахим аймаг болно

Завхан аймаг энэ оныг «Мэдээллийн технологийг хөг­жүүлэх жил» болгон зарласантай холбогдуулан хийгдэх ажлуудаа одооноос эхлээд байгаа гэнэ.

Аймгийн Засаг даргын санаачилсан “Эрин зууны хөтөч” аян 2009 онд эхэлсэн нь өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа нь маш амжилттай явагдаж байгаа бөгөөд  энэхүү аянаа “Мэдээллийн технологийг хөгжүүлэх жил”-ийн хүрээнд улам өргөжүүлж 5000 ширхэг компьютерийг аймгийнхаа ЕБС-ийн сурагчдын дунд тарааж өгөх шийдвэр гаргажээ.

Тус аймгийн хэмжээнд нийтдээ 15049 хүүхэд ЕБС-д суралцдаг. Гурван хүүхдийн дунд нэг компьютер гэж тооцоод 5000 ширхэг компьютер нийлүүлэхээр шийдсэн байна. Цагаан сараас өмнө эхний компьютерууд хүүхдүүдийн гар дээр очно. Бүх компьютер шинэ, хүүхдүүд авч явахад авсаархан, зөөврийн 10,2 инчийн нөүтбүүкнүүд байх юм байна.

Нэгдүгээр ангийхан мөн компьютертэй болох юм байна. Тэд компьютерийн анхан шатны мэдлэг олж аван яаж асаах, унтраах, компьютер дээр юу хийж болох зэргийг мэдэж авах аж.

Энэ бүх ажил хэрэгжсэний үр дүнд тус аймаг анхны цахим аймаг болох юм байна. «Мэдээлэл холбоо сүлжээ» компани энэ онд багтаад шилэн кабелийн өндөр хурдны интернэт оруулахаар  болоод байгаа гэнэ.

                                                                                                                                    Э.Саруул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж