SouthGobi нүүрс боловсруулах үйлдвэр байгууллаа

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

SouthGobi нүүрс боловсруулах үйлдвэр байгууллаа

Өмнөговийн “Овоот
толгой” уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа
SouthGobi Sands компани нүүрсийг хуурай аргаар баяжуулах
үйлдвэрийг ашиглалтад оруулснаа зарлалаа. Тус компанийн уг үйлдвэр нь жилдээ 9
сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай юм байна. Үүнд 300 тоннын өөрөө
хутгагч машин, мөн нүүрсийг 50 мм-ээс ихгүй хэмжээтэй болгон жижиглэж,
хүхэрлэгийн хэмжээг багасгах эргэлдэгч бутлуурын машин багтаж байна.

Тус компани энэ
ондоо багтаан нүүрс хатаах үйлдвэрийн хуурай агаараар баяжуулах хэсэг болон
конвейер буюу туузан замыг ашиглалтад оруулах юм байна.

Тус компани өнгөрсөн
жилийн байдлаар 4.57 сая тонн нүүрс олборлосон бөгөөд нэг тонн нүүрсийг 56-65
ам.доллар буюу дунджаар 54 ам.доллараар борлуулжээ.

Монголын нүүрс
боловсруулах салбарт Энержи Ресурс компани ололттой
ажиллаж, үйлдвэрээ ашиглалтад оруулаад буй бөгөөд МАК компани нүүрс баяжуулах үйлдвэртэй болохоор зорьж ажиллаж байгаа юм.
SGS компанийн хувьд нүүрс боловсруулах үйлдвэрээ
ийнхүү эхний байдлаар ашиглалтад орууллаа. Энэхүү нүүрс боловсруулах үйлдвэрийн
тоног төхөөрөмжийн зардал нь 45 сая ам.доллар болжээ.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com   
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж