Драмын тайзнаа “Гэнжийн туульс” амилна

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Драмын тайзнаа “Гэнжийн туульс” амилна

УДЭТ-ын уран бүтээлчид дэлхийн хамгийн анхны роман хэмээдэг алдарт зохиолч Мурасаки Шикибүгийн “Гэнжийн туульс”-аас сэдэвлэсэн жүжгийг “Гэрэлт Гэнжийн дурлал” нэртэйгээр тоглохоор бэлтгэл ажилдаа оржээ. Уг жүжгийн зохиолыг Б.Галаарид бичиж, найруулагчаар нь урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж ажиллаж байгаа гэнэ. Японы болон дэлхийн уран зохиолын сод туурвил “Гэнжийн туульс”-ийн гол дүрд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин С.Баасанжаргал нар тоглож байгаа бол туслах дүрүүдийг гавьяат жүжигчин  Ж.Оюундарь, жүжигчин Ц.Баясгалан, Д.Ганцэцэг, Б.Нармандах нарын авьяаслаг жүжигчид бүтээж байгаа юм байна. Гэхдээ тус жүжиг хэзээ тайзнаа тавих тов нь хараахан зарлагдаагүй байгаа ажээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж