Завхан аймаг дахь ХАҮТ шинэ даргатай боллоо

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Завхан аймаг дахь ХАҮТ шинэ даргатай боллоо

Өнгөрөгч баасан гаригт Завхан аймаг дахь ХАҮТанхим бүх гишүүдийн хурлаа хийжээ. Энэхүү хуралд МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш оролцсон бөгөөд шинэ бүтэц, зохион байгуулалт болон Салбар Танхимын дүрмээ шинэчлэн батлах болон Танхимын дарга шинээр сонсох асуудлуудыг голчлон хэлэлцсэн байна. Уг хуралд Завхан аймаг дахь ХАҮТанхимын нийт 66 гишүүн байгуулагууд оролцсон бөгөөд Салбар Танхим өнгөрөгч 2011 оны ажлаа тайлагнан, дүгнэсэн гэнэ.Завхан аймаг дахь ХАҮТ-ын тэргүүлэгчдийг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгон баталсан бөгөөд салбар танхимын дүрмээ шинэчлэн баталсан байна. Салбар Танхимын даргын сонгуульд Г.Бадамхатан, Р.Оюун, С.Бямбадоо, П.Мэндээ гэх нийт 4 хүн нэр дэвшиж бүх гишүүдийн хурлаас нууцаар санал хураан тоолж дүнг гаргахад бүх гишүүдийн хуралд оролцсон мандаат бүхий 66 гишүүн оролцсоноос 63 гишүүн санал хураалтанд оролцож саналаа өгсөнөөс Г.Бадамхатан 46 хувийн саналаар Завхан аймаг дахь Худалдаа Аж үйлдвэрийн Үндэсний Танхимын  даргаар сонгогдож , томилогдсон байна.

http://zavkhan.net

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж