Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанаас “Иргэдийн оролцоо-өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн нээлтийг тохиолдуулан тус төвд “Хөдөлмөрийн нэгдсэн яармаг” ажиллуулж, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Халамж үйлчилгээний сангаас хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авсан жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ үеэр нийслэлийн Хөдөлмөрийн бирж болон “Өрхийн бизнес хөгжлийн нэг цэгийн үйлчилгээ”-ний үйл ажиллагааг иргэдэд сурталчилж, өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах талаар мэргэжилтнүүд сургалт явуулах юм. Мөн бизнес эрхэлж буй иргэдэд зөвлөгөө өгч, бойжигчоор бүртгэж авахаас гадна Хас банкнаас бичил бизнес эрхлэгчдэд зээлийн зөвлөгөө өгнө.