Уитни Хьюстон ванн дотор нас баржээ

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Уитни Хьюстон ванн дотор нас баржээ

Өнгөрсөн бямба гаригт Лос Анжелос дахь Беверли Хилтон зочид буудлын өрөөнд угаалгын онгоцонд нас барсан дуучин Уитни Хьюстоны үхлийн шалтгааныг мөрдөн шалгаж байна. 48 настайдаа нас барсан дуучин юунаас болж нас барсныг тогтоохоор шинжээчид хордлогын шинжилгээний хариуг хүлээж байгаа гэнэ. Дуучны хоноглосон зочид буудлын өрөөнөөс мансууруулах төрлийн эм олдсон ч гэмт хэргийн ямар нэгэн сэжүүр байхгүй гэж мөрдөн байцаагчид мэдэгджээ. Уитни Хьюстоныг энэ долоо хоногийн сүүлээр төрөлх Нью Жерси мужид оршуулж, салах ёс хийх гэнэ. Дуучныг өнгөрсөн бямба гаригт орон нутгийн цагаар 15:55 минутад олж, хиймэл амьсгал хийсэн боловч хэтэрхий оройтсон байсан талаар шинжээчид ярьсан юм. Дуучин мансууруулах төрлийн эмийг  тунг нь хэтрүүлэн хэрэглэсэн нь үхэлд хүргэсэн байх гэж шинжээчид эхний таамаг дэвшүүлээд байна. Уитни Хьюстон Нью Жерси мужийн Ньюарк хотод төрж, хүүхэд байхаасаа сүмийн найрал дуунд дуулж хөгжмийн ертөнцөд хөл тавьсан аж. Түүнийг нас барсан тухай таагүй мэдээ тарснаас төрөлх хотын иргэд дээрх сүмийн гадна цэцэг өргөж, лаа асааж байгаа гэнэ. Попын хатан хаан гэгдэж байсан Уитни Хьюстон хөгжмийн ертөнцийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолоос ердөө нэг хоногийн өмнө нас барсан билээ. Тэрээр 170 сая ширхэг цомог худалдаалсан Америкийн хамгийн алдартай дуучдын нэг байсан.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж