Өнгөрсөн бямба гаригт таалал төгссөн Уитни Хьюстоны шарилыг Лос Анжелесаас авч явлаа. Түүний шарлилыг ачсан онгоц дуучны төрөлх хот Нью Жерсид газардана. Тэнд Уитни Хьюстоныг оршуулах ёслол болно.
Цагдаагийн газраас хамгийн сүүлд өгсөн мэдээллээр бол Хьюстоныг “Беверли Хилтон” зочид буудлын өрөөнийхөө угаалгын өрөөнд, ваннтай усанд ухаангүй хэвтэж байхад нь олжээ. Буудлын эмч нар, аюулгүй албаныхан түүнийг сэргээх гэж оролдоод дийлээгүй гэнэ.