Дампьер “Атланта”-д 10 хоног хүчин зүтгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Дампьер “Атланта”-д 10 хоног хүчин зүтгэнэ

“Дорнод”-ын “Атланта Хоукс” багийн төвийн тоглогч Аль Хорфорд, Жейсон Коллинс нар бэртлийн улмаас тоглохгүй байгаа. Тэгвэл “Харцага”-уудын удирдлага ахмад төвийн тоглогч Эрик Дампьертэй ердөө 10 хоногийн гэрээ байгууллаа. Тодруулбал тэрбээр “Майами”, “Лейкерс”, “Финикс”, “Портлэнд”-ийн эсрэг тоглолтод оролцох аж.

Өдгөө 36 настай тэрбээр өмнө “Индиана”, “Голден Стейт”, “Даллас”, “Майами” тоглож байсан бөгөөд 972 тоглолтод оролцохдоо дунджаар 7.5 оноо түүж, 7.2 удаа самбараас бөмбөг авч байв.

“Өдрийн шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж