Цагдаа нарыг авлига авсан хэрэгт шалгаж байна | News.MN

Цагдаа нарыг авлига авсан хэрэгт шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Цагдаа нарыг авлига авсан хэрэгт шалгаж байна

Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас цагдаагийн ажилтнуудыг саатуулан, шалгаж эхэлжээ. Гэхдээ аль дүүргийн ямар цол хэргэмтэй цагдаа нарыг яагаад шалгаж байгаа нь анхаарал татаж буй юм. Эх сурвалжийн хэлснээр нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн зарим офицер, албан хаагчид нэр холбогдон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 461 дүгээр ангид саатуулагджээ.  Хэргийн талаар тодруулахаар цагдаа нарыг шалгаж байгаа гэх Мөрдөн байцаах албаны байранд ирэхэд хэргийг нь хариуцсан байцаагчид хариулт өгөхөөс татгалзсан юм. Харин нэрээ нууцлахыг хүссэн нэгэн ажилтан “Тус дүүргийн Эрүүгийн тасгийн цөөн тооны цагдаа нарыг шалгаж байсан хэргийн явцад авлига авсан хэрэгт буруутган шалгаж эхэлсэн. Гэхдээ буруутай эсэхийг нь одоохондоо тогтоогоогүй болохоор илүү мэдээлэл өгч болохгүй байна. Тэднийг нийслэлийн Прокурорын зөвшөөрлөөр шалгаж байгаа” гэсэн юм. Үүний дараа нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст очиж хэргийн талаар лавлалаа. Тус хэлтсийн Олон нийттэй харилцах ахлах байцаагч цагдаагийн ахмад Х.Чинтөгс “Манай ажилчид бүгдээрээ байгаа. Ямар ч хүн авилга авсан хэрэгт шалгагдаагүй. Өөр дүүргийн цагдаа нар байх” гэсэн хариулт өгсөн. Түүнчлэн УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа “Цагдаа нарыг шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ офицерууд биш цагдаагийн ахлагчдыг буруутган хорьсон. Хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. 

Ямартай ч цагдаагийн ажилтнууд авлига авсан хэрэгт шалгагдаж байгаа нь эх сурвалжуудын хэлснээр үнэн аж. Харамсалтай нь хэрэгт нэр нь холбогдсон цагдаа нарын харьяа хэлтэс нь “манай дүүргийн цагдаа нар биш” гэсэн хариулт өгсөн нь эргэлзээ дагуулж буй. Тэгвэл УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан яагаад “цагдаагийн ахлагч нарыг шалгаж байгаа” гэсэн юм болов оо. Уг нь цагдаагийн ахлагчид хэрэг шийдэх, байцаах эрхгүй байдаг шиг санагдана. Бидэнтэй холбогдсон эх сурвалжуудын мэдээлснээр цагдаагийн хоёр офицер 30 сая төгрөгийн эд мөрийн баримтын хэрэгт сэжиглэгдэж буй цагдаа нарын нэгээс нь нэгжлэгээр илэрсэн аж. Эдгээр баримтаас үзэхэд цагдаагийн ахлагчид биш офицер нар шалгагдаж байгаа нь ортой бололтой.

Мөн Баянгол дүүргийн цагдаа­гийн хэлтсийн ажилтнуудыг самрын ченжүүдээс авлига авсан гэх мэдээлэл дуулдаж байгаа. Энэ нь Авлигын тухай хуульд зааснаар онцлолын ангилалд багтах юм байна. Түүнчлэн одоо шалгагдаж буй цагдаагийн ажилтнуудаас гадна тус хэлтсийн удирдлагууд ч гэсэн холбогдож магадгүй аж.

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

монголийн хуульч нар 2012-02-14 49.0.133.22

монголийн хуульч нар бугд хууль бус ажил хийдэг л биздээ тэр дарга нар байгаа цагт илрэхүү

Avatar

Mordon baitsaagch 2012-02-14 49.0.133.22

Ulsiin mordongiin mordon baitsaagch Altansyh hurandaa abilga abaad dyyreg deerhi hergiig hor oruulj yanzlaad mongo abdag erh medeltei hyn bdag huuliin baiguulagadaa aldartai horchin gedegeeree

Avatar

abilgachid 2012-02-14 49.0.133.22

avilga absaniig ni nuugaad l dotroo ajillaj bgaa yum chini dor ni dalduur yanzlah bailgyi dee Mongold ynen gj yum bhaa boliod udaj bn shdee bygd l avilga abch bn bayangoliinhon bygd shdee tegehed darga ni bid ulsiin toloo zytgej bn ynendee tsag nargyi ajillaj bn tsalin ni baga yum chini avilga abahaas yahav dee ed nar chini yaj amidrah yum be gej darga ni yarij baisan shyy tegheer yaj ynen gj yum bhiin be

Avatar

tsagdaa 2012-02-14 49.0.133.22

ulsiin mordon baitsaah gazriin hogshin mordongyyd bygd hynd notstoi gemt hergiig heregsehgyi bolgoj ih hemjeenii abilga abdag bayangol dyyrgiin mordongyyd avliga abch hergiig hor nairuulj hereg bish bolgoj mon abilga abch odoo ulsiin mordon ryy alban tushaal devsheed yabchihaj bn ynendee huuliig ulandaa gishgej bgaa hymyys shdee ardaa tataastai unshij bgaa hergee oilgodog garuud l mordon hiideg yum bn le tasgiin darga gej manuuhainuud ni bas medleg taaruu ulsiin mordongiinhon utasdlaa hergiig shuud hor nairuulj haah talaar dooshoogoo yyreg ogdog tegj l toriin ajil yabdag yum bn lee

Avatar

Зочин 2012-02-14 124.158.66.201

дүүргийн цагдаа нар ч гайгүй улсын мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагч нарыг их сайн шалгах хэрэгтэй тэд нар бүүр аймаар гээч улаан цайм нэхээд авдаг юм хахууль өгөхөөр цалингаа авч байгаа юм шиг авдаг юм байна лээ одоо Улсын мөрдөн байцаах газрын байцаагч нарыг шалгаарай ялангуяа удаан ажиллаж байгаа нөхдүүдийг сайн шалгаарай

Avatar

Зочин 2012-02-14 203.169.51.226

Авлига авахгүй бол цагдаа болж яадаг байна аа

Avatar

1ОООзахиа с о м 2012-02-14 202.126.91.167

Манайх дээр байгаа нөvтбvvкvvд монголд бэлэн байгаа тул та бvхэн очиж vзэж хараад сонголтоо хийгээрэй мөн та бvхэндээ бэлэг болгож VНЭГVЙ АНТИВИРУС болон ДЭЛХИЙН СОНГОДОГ ЗОХИОЛУУД-г өргөн бариж байна Та манайхаар ороод л vз Манайх Монголдоо хамгийн хямд нь хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манай дээр байгаа комьютерuuдийн uнийг, uзuuлэлт, өнгө uзэмж, брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн, 100 оригналь, цоо шинэ, uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ байдаг Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа Эцэст нь, та манайхаас зuгээр л бараа аваад uз гэж хэлмээр байна Сэтгэл ханамжийн баталгаа 100 байна гэдэгт бид 100 итгэлтэй байна Баярлалаа Монголын хамгийн хямд интернет дэлгuuр9

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж