Сагсан бөмбөгийн спортын мастер Д.Содномзундуйн агсны нэрэмжит шилжин явах цомын төлөө тэмцээн энэ сарын 17-19-нд ЭМШУИС-ийн спорт зааланд болох гэж байна. Монгол Улсын Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан ахмад үеийн багш, тамирч¬дын амжилтыг алдаршуулах, сурталчлах, ахмад үеэрээ бахархах, тэдний залгамж халааг бэлтгэх оюутан залуучуудын спортын авьяасыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, хамтач нөхөрсөг уур амьсгалыг батжуулах зорилготой тэмцээнд ЭМШУИС-ийн бүрэлдэхүүн, салбар болон анагаахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн сургуулиуд өрсөлдөх аж.
“Өдрийн шуудан” сонин