Цагдаагийн дарга нарын хэргийг шийднэ

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Цагдаагийн дарга нарын хэргийг шийднэ

Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан С.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан Ш.Батсүх нарт холбогдох 21147006 дугаартай эрүүгийн хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, Тусгай ангийн 274 дүгээр зүйлийн 274.2, 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газраас 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 03 тоот яллах дүгнэлт үйлдэн, 2012 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм.  Уг хэргийг Сүхбаатар дүүргийн шүүгч Ч.Хосбаярт шилжүүлсэн. 

Долдугаар сарын 1-ний гэх тодотголтой 28 хавтас хэрэгтэй танилцахад хугацаа шаардлагатай учир шүүгчдэгч, шүүгдэгчдийн гаргасан хавтаст хэрэгтэй танилцах хугацааг сунгах хүсэлтийг шүүхээс хүлээн авсан юм. Албаны эх сурвалжийн мэдээллээр хэрэгтэй энэ сарын 16 гэхэд танилцаж дуусгахаар болжээ.  Хэрэгтэй танилцаж дууссаны дараа  шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдэх юм байна.

Зарим эх сурвалжийн мэдээллээр уг хэргийг түдгэлзүүлэх талаар яригдаж байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж