“Архангай-Орон нутгийн хөгжилд” уралдаан зарлав

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

“Архангай-Орон нутгийн хөгжилд” уралдаан зарлав

Архангай аймгийн засаг даргын санаачилгаар “Архангай-Орон нутгийн хөгжилд” оюутан залуусын оролцоог дэмжих төслийг  2012оны хоёрдугаар сарын 15ны өдөр хүртэл хугацаанд зохион байгууллан зарлаж байгаа юм байна. Төслийн уралдааны зорилго нь орон нутгийнхаа хөгжилд оюутан залуусын оролцоог бий болгож ,санал санаачилгыг нь дэмжих, оюутан залуус хамтран ажиллаж, харилцан суралцах боломжийг бүрдүүлэх, олон чиглэлээр орон нутгийн хөгжилд оролцох нөхцлийг бүрдүүлж санхүүгийн дэмжлэг үзүүлэх, шалгарсан төсөл нь орон нутгийн хөгжилд чухал ач холбогдол оруулахад чиглэсэн  байх ёстой гэнэ. Төслийг аймгийн засаг  даргын тамгийн газраас таван зуугаас нэг сая төгрөгийн мөнгөн дүнд багтаан санхүүжүүлэх ажээ. Мөн төслийн уралдааны чиглэл нь хүүхэд залуусын хөгжил, төлөвшилд хандсан сургалт, мэдээллийн чиглэлтэй, байгаль орчинд хувь нэмрээ оруулах , соёл урлагын үйл ажиллагааг хөгжүүлэх, ажилгүй иргэдийг түр ажлын байртай болгож үйлдвэрлэл, үйлчилгээг өнөөгийн хөгжлийн шаардлагат нийцүүлэн өөрчлөх, мөн түүнчлэн иргэдийн оролцоог орон нутгийн хөгжилд татан оролцуулах зэрэгт чиглэсэн байх ёстой гэнэ.

                                                                                                                        Э.Цацрал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж