
Зургаа дахь жилдээ болж буй тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй зургаан баг өрсөлдөж байгаа. Багууд одоогоор дөрвөн тоглолт хийгээд байгаа бөгөөд МСБХ-ны лигийн тэргүүн тоглогч Г.Ихбаяр, О.Ууганбаяр нараар хүчээ зузаатгасан энэ жилийн “Спрайт хөгжлийн лиг”-ийн аварга “Танан Импекс” болон “Эрдэнэдрийлинг RIGS”, Дархан-Уул аймгийн “Дархан” баг 100 хувийн амжилттай байна. Эмэгтэйчүүдээс “Спрайт супер лиг”-т анх удаа өрсөлдөж буй “Говь 81” баг ганц хожигдолгүй явна.
“Өдрийн шуудан” сонин