Цахим засаглалыг хөгжүүлснээр тарийн үйлчилгээг хөнгөвчилнө

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Цахим засаглалыг хөгжүүлснээр тарийн үйлчилгээг хөнгөвчилнө

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газраас Азийн хөгжлийн банк, Ази номхон далайн Мэдээлэл харилцаа, холбоо, технологийн сургалтын төв, БНСУ-ын Үндэсний мэдээллийн холбооны байгууллагатай хамтран “Мэдээлэл харилцаа холбоо, технологийн дэвшлийг ашиглан төрийн үйлчилгээг сайжруулах нь” сэдэвт семинарыг зохион байгуулж байна. Семинарт эрүүл мэнд, боловсрол, зам тээврийн салбарын  төлөөлөгч нар оролцож байгаа ажээ. Континентал зочид буудалд зохион байгуулж байгаа семинра гурван өдөр үргэлжилнэ. Уг семинараар Цахим засаглалыг хөгжүүлэх замаар тэргүүлэх чиглэлийн салбаруудын хөгжлийг хурдасгах, нэгдсэн стандарт загварчлалыг хэрхэн боловсруулах мэдээлэл түгээж байгаа юм. Цахим засаглалыг боловсронгуй болгосноор үргүй зардал, ажлын бүтээмжгүй байдал, аливаа давхардлыг арилгах сайн талтайн дээр иргэдэд хүрэх төрийн үйлчилгээг хөнгөвчлөх боломж олдох юм байна.  
Д.Сура
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж