Таван богдын бүргэд дэвжээний нээлт болов

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Таван богдын бүргэд дэвжээний нээлт болов

Баян-Өлгий аймгийн үндэсний бөхийн
"Таван богдын бүргэд" дэвжээний нээлт 2012 оны 02-р сарын 04-ний өдөр
Өлгий хотод боллоо. Дэвжээний нээлтэнд зориулсан а.а Ш.Мурат, К.Канат,
Х.Айдос, М.Еркебулан нарын тэргүүтэй аймаг цэргийн цолтой хүчит 128
бөхийн барилдаан болж аймгийн арслан Х.Айдос түрүүлэн, а.а М.Еркебулан
үзүүрлэв. Шөвгийн дөрөвт аймгийн заан Д.Маралбек, аймгийн начин
Ө.Жанболат нар шалгарав.

Дүйзийг тавын даваанаас

1. Х.Айдос а.а – А.Айбек з.б

2. М.Еркебулан а.а – Сейфулла з.б

3. Д.Маралбек а.з – Д.Мейренбек а.з

4. М.Аманбек а.н – Ө.Жанболтат а.н


Зургаагийн даваа

1. Х.Айдос а.а – Д.Маралбек а.з

2. М.Еркебулан а.а – Ө.Жанболтат а.н


Долоогийн даваа

1. Х.Айдос а.а – М.Еркебулан а.а

  /түрүүлэв/          /үзүүрлэв/

Эх сурвалж: http://undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж