Осол гарахын өмнө түүнийг 22-ын шалган бүртгэх товчоон дээр Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн ахлагч С.Ууганбаяр зогсоож шалгахад бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байжээ. Тиймээс хөдөлгөөнд оролцохгүй байх анхааруулга өгч, улсын дугаар, Тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь хураасан байна. Гэтэл жолооч цааш хөдөлгөөнд оролцсноор Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг, Таван шарын уулзвар дээр автомашин нь тоормосгүй болж, дээрх ослыг гаргажээ. Ослын улмаас УБЛ 41-74 улсын дугаартай “Майти”, УНО 42-93 улсын дугаартай “Приус”, УНА 19-69 улсын дугаартай “Starex”, УНК 05-12 улсын дугаартай “Грейс”, УББ 72-60 улсын дугаартай “Санни”, УНБ 40-69 улсын дугаартай “Шевролет”, УНЦ 08-21 улсын дугаартай “Вероса”, УНО 91-32 улсын дугаартай “Фит”, УБӨ 24-38 улсын дугаартай “Атлас” автомашинууд эвдэрч, дөрвөн зорчигч хүнд гэмтсэн байна.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.