Хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн оролцоог нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн оролцоог нэмэгдүүлнэ

Монгол Улсын шадар сайдын санаачлагаар “Хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах” олон нийтийн санаачлага өрнүүлэн ажиллаж байгаа аж.  Ерөнхий сайдын тэргүүлдэг ХТҮЗ-ийн хуралдаанаар санаачлагын үр дүнг хэлэлцэж, “Эцэг эхийн үүрэг, оролцоо” гэсэн зургаа дахь дэд зөвлөлийг байгуулан, үйл ажиллагааг эрчимжүүлэхийг үүрэг болгосны дагуу эцэг эхийн хүүхдэдээ тавих анхаарал, халамж, оролцоог нэмэгдүүлэхээр эцэг эхийн VI зөвлөгөөнийг өнөөдөр эхлүүлжээ. Зөвлөгөөний зорилго нь хүүхдэд аюулгүй ээлтэй орчин бүрдүүлэхэд эцэг эхийн хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх, цаашид тэдний зан үйл ойлголт, хандлагад нөлөөлөх үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхэд оршиж байгаа аж.

Зөвлөгөөнийг  Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, ЗГХА-Хүүхдийн төлөө газар, Нийслэлийн хүүхдийн төлөө газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд УБ хотын дүүрэг бүрээс гэр бүл, ДЗОУБ-ын Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс эцэг эхчүүд болон хүүхдийн байгууллагын ажилтнууд нийт 428 хүн ородцож санал бодлоо илэрхийлж байгаа аж. Зөвлөгөөн  өнөөдөр 09.00-12.00 цагт Монголын хүүхдийн ордны Их танхимд үргэлжлэх юм байна.

О.Сэргэлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж