Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Чимээгүй шүүгчид

Жил бүр “UBS” телевизээс “Universe Best Songs” фестивалийн амжилттай зохион байгуулж байна. Өдгөө дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй тус нэвтрүүлэгт энэ жил 700 гаруй авьяаслаг залуус хүчээ сорьж байна. Нэвтрүүлгийн эхний шатны шалгаруулалт саяхнаас телевизээр гарч эхэлсэн. Хамгийн сонирхолтой нь энэ жилээс нэвтрүүлгийн шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон. Ерөнхий шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсноос гадна ажиглагч шүүгчээр “Киви” хамтлагийн ахлагч Ука, “Гурван охин” хамтлагийн Ану нар ажиллаж байгаа юм.

Тэднийг үзэгчид “чимээгүй” шүүгчид хэмээн нэрлэх болоод байна. Тэд нэвтрүүлгийн туршид үг дуугаралгүй, бусдыг ажиглаж, яг чимэг төдий харагддаг бол ажиглагч шүүгч Д.Ухнаа гуай оролцогчдийн хувьд хамгийн үнэтэй бөгөөд хатуу сургаал, шүүмжлэлийг хэлдэг шүүгч нарын нэг юм.

С.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж