Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна



2012 оны 02 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Говийн нутгаар багавтар үүлтэй бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 24-29 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн голын сав газраар 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 11-13 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 26 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байна. Даралт өдөртөө тогтвортой байна.

2012 оны 2 дугаар сарын 15-наас 02 дугаар сарын 19-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

15,16-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 15,16-нд говь талын нутгаар секундэд 7-12 метр. 15,16-нд хүйтэн Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 39-44 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж