
Хүмүүс хоорондоо 3 янзаар харьцдаг.
1. Эерэг харьцаа:
Тухайн хүнтэй мэндэлдэг, ар гэр, аж амьдралыг нь асуух, авьяас билгийг нь шагшин магтах, хийсэн сайн үйлийнх нь төлөө урамшуулах гэх мэт. Энэ байдлаа та түүнд бэлэг өгөх эсвэл нөхөрсгөөр мөрлөх зэргээр харуулж болно.
2. Хүйтэн харьцаа:
Хийсэн алдааг нь үргэлж хэлэх, үргэлж урмыг нь хугалсан, унтраасан үг хэлэх, олны дунд эвгүй байдал оруулах, муухай харах байдлаар илэрхийлдэг.
3. Огт харьцахгүй байх:
Мэндлэхгүй байх, тэр хүнийг огт байхгүй мэт харьцах, түүнийг юм хэлэхэд нь огт сонсоогүй мэт байх гэх мэт харьцдаг. Хүнийг огт байхгүй мэт харьцах нь нэг хүнд өгөх хамгийн хүнд шийтгэл юм. Учир нь тэр хүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн илрэл юм. Хүмүүс гэнэтийн бэлэгт маш дуртай. Огт санамсаргүй байхад нь гэнэтийн бэлэг барихад хүмүүс маш их сэтгэл хангалуун болдог. Төрсөн өдөр болоход хүмүүс өөрт нь бэлэг өгөхийг мэднэ. Харин бэлэг өгөх ямар нэг шалтгаан байхгүй байхад өөрөөр хэлбэл огт бэлэг хүлээгээгүй байхад нь бэлэг өгөхөд хүн хэр зэрэг баярлах нь тодорхой. Ингэснээр тэр хүндээ “Чи миний хувьд чухал чухал” гэсэн санааг өгнө. Хүн өөрт нь санаа тавьж байгаа хүнийхээ ажил үйлс, шинэ санааг халуун дотноор дэмждэг. Энэ харьцаа нь ажлын амжилтыг дэмжиж цаашдаа үргэлжлүүлэхэд тохиромжтой суурь тавигдана.
Хэрэв танай оффис нэг том зааланд олон задгай тасалгаатай бол, эсвэл та өрөөндөө олуулаа суудаг бол та толгой өндийлгөн эргэн тойрныхоо хүмүүсийг хараарай. Тэгээд хамт ажиллагсдыгаа таны л адил хүн гэдгийг бодоод өөрөө өөрөөсөө доорх хэдэн асуултуудыг асуугаарай:
1. Та хэнтэй “нааштай харьцаа” гаар харьцдаг вэ?
2. Хэнтэй албаар эсвэл санамсаргүй “хүйтэн харьцаа” гаар харьцдаг вэ?
3. Огт тоодоггүй, байгаа үгүйг нь ч анзаардаггүй тийм хүмүүс байна уу?
Та өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг анхааралтай ажиглахад харьцааны дээрх гурван хэлбэрийг хүссэн хүсээгүй хэрэглэж байгаагаа анзаарна. Хэрэв та хэнтэй яаж харьцаж байгаагаа илүү ихээр мэдрэх тусам таны хуучин байдал төдий чинээ өөрчлөгдөж эхэлнэ. Хүмүүстэй харьцах харьцааны талаар та цоо шинэ нээлтүүд хийж эхэлнэ. Хүйтэн харьцаатай болон огт байхгүй мэт харьцдаг хүмүүстэйгээ нааштай харьцаагаар харьцаад эхлэхэд хүмүүстэй илүү дотно болж таны амжилтанд ч хүртэл нөлөөлж эдгээр хүмүүс таныг дэмжиж эхлэхийг та харна. Хүмүүстэй харьцаагаа хөгжүүлж эхлэх анхны алхам заавал танаас эхлэх ёстой шүү. Одоо таны хүрээд байгаа үр дүн бол таны харьцааны дүгнэлт юм шүү.
Хэрэв та өөрийгөө шинэчилье гэж бодож байгаа бол анхны алхмыг өөрөө эхэлж хүмүүстэй харьцах харьцаагаа өөрчлөөд эхлэх хэрэгтэй. За одоо ингээд өөрчлөлт хийж эхлээрэй. Ширээнээсээ босоод хамт ажиллагсаддаа инээмсэглэж, ар гэр, аж амьдралыг нь асуух, урам хайрласан, магтсан үг хэлэх, анхаарал тавьж байгаагаа харуулах, таны хувьд чухал гэдгийг нь мэдрүүлэх цаг ирлээ…