АНУ Иранаас айхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

АНУ Иранаас айхгүй гэв

Персийн булан дахь АНУ-ын тэнгисийн цэргийн өндөр албан тушаалтан тус бүс нутаг дахь Ираны болзошгүй түрэмгийллээс сэргийлэхэд арми бэлэн болсон гэж мэдэгджээ. Бахрейн дахь АНУ-ын тавдугаар флотын командлагч, дэд адмирал Марк Фокс “Тегераны ямар ч үйлдлийн хариуг нь өгөхөд бэлэн. Бидэнд маш аюултай, үхлийн зэвсэг бий. Бид зөвхөн боломжтой цагийг хүлээж байгаа”  гэж мэдэгдсэн гэнэ. Цөмийн хөтөлбөрийг нь эсэргүүцэж, эдийн засгийн олон хориг тавьсны хариуд Иран олон улсын нефть тээвэрлэлтийн Ормузын хоолойг хаана гэж сүрдүүлсэн билээ. Хамгийн нарийн хэсэг нь 50 орчим км Ормузын хоолойгоор дэлхийн нефтийн худалдааны тавны нэг хувийг дамжин өнгөрүүлдэг. Ормузын хоолой Иран, Оманы эзэмшилд тооцогддог боловч транзит тээврийн чөлөөт бүс болохыг олон улсын гэрээгээр баталгаажуулсан юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж