Хавтаст хэрэгтэй танилцах хугацаа удахгүй дуусна

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Хавтаст хэрэгтэй танилцах хугацаа удахгүй дуусна

Цагдаагийн удирдлагуудад холбогдох 2008 оны долдугаар сарын 1-ний хавтаст хэрэгтэй  шүүгдэгч, тэдний өмгөөлөгчид танилцаж байгаа.  Шүүгдэгчдийн өмгөөлөгч нар  хавтаст хэрэгтэй  дахин  танилцахад хугацаа шаардлагатай  гэх хүсэлтийг дүүргийн шүүхэд  тавьснаар хавтаст хэрэгтэй танилцах хугацааг 30 хоногоор сунгасан юм. Энэ хугацаа ирэх пүрэв гаригт дуусах юм байна.

2008 оны долдугаар сарын 1-ний  өдрийн эмх замбараагүй байдлыг албадан тараах ажиллагааны явцад галт зэвсгийн улмаас дөрвөн хүний амь нас хохирсон,  зургаан хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан  гэх хэрэгт буруутгагдсан цагдаагийн алба хаагчдын хэргийг нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт  үйлдэж, Сүхбаатар дүүргийн  шүүхэд шилжүүлээд сар гаруй хугацаа өнгөрч байгаа билээ.

О.Сэргэлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж