“Зоос” банкны хохирогчид Н.Энхбаярт ханджээ

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

“Зоос” банкны хохирогчид Н.Энхбаярт ханджээ

“Зоос” банкны захирал асан Ш.Чуданжийд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх өнгөрсөн баасан гаригт хянан хэлэлцээд, зургаан жилийн ял ногдуулсан ч 2009 онд баталсан Өршөөлийн хуульд хамруулсан. Улмаар харилцагч, хадгаламж эзэмшигчдэд учруулсан гэх 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг Ш.Чуданжий барагдуулахаар болсон юм.  Гэхдээ “Зоос” банкны хувьцааг эзэмшиж байсан аж ахуйн нэгж, иргэдийн хохирлыг яаж барагдуулах нь тодорхойгүй байгаа аж. Хохирогчид Үндсэн хуулийн цэцэд хандсан боловч тодорхой хариу өгөлгүй хоёр сарын хугацаа өнгөрчээ. Тиймээс “Зоос” банкны хохирогчид МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзаж, асуудлаа танилцуулсан байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр тэднийг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.

“Зоос” банкны захирал асан Ш.Чуданжий харилцагч, хадгаламж эзэмшигчид учруулсан гэх 1.6 тэрбум төгрөгийг Сангийн яаманд төлж барагдуулах гэнэ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж