Хорватын хоёр хотод болсон футзалын ЕАШТ Испанийн шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө. “Ялагдашгүй Армада” шигшээ тоглолтод ОХУ-ыг 3:1-ээр ялж, буурал тивийн аварга цолыг зургаа дахиа хүртсэн юм. /Өмнө нь 1996, 2001, 2005, 2007, 2010/. Тоглолтын эхний гоолыг бразил гаралтай ч ОХУ-ын паспорттой Пула 34 минутал хийж, “Ах нар” тэргүүлж эхэлсэн. Гэсэн ч Лосано 40, 48 Луиз Амадо 50 дахь минутал хариуг нь барьжээ. Хүрэл медалийн төлөөх тоглолтод Итали талбайн эздийг дээрх тоогоор ялав.
Д.Нанжид
"Өдрийн шуудан" сонин