Н.Ганбямбыг Тусгай хяналтын дэд хороонд оруулна

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Н.Ганбямбыг Тусгай хяналтын дэд хороонд оруулна

УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны гишүүн Э.Мөнх-Очир Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар томилогдсон тул түүний оронд гишүүн нөхөн томилох асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар хэлэлцлээ.

Эрхэм гишүүн Н.Ганбямбыг хуралдаанд оролцсон гишүүд Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томилохыг дэмжлээ.

Тусгай хяналтын дэд хорооны гишүүн нь улсын нууцтай холбоотой болон гүйцэтгэх ажилтай холбоотой асуудал хариуцдаг тул “ам чангатай” байх ёстойг гишүүд хэлж байв.


                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж