Туркменистаны ерөнхийлөгч улиран сонгогдов

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Туркменистаны ерөнхийлөгч улиран сонгогдов

Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов бүх нийтийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, улиран сонгогдсон байна. Сонгуулийн эцсийн дүнгээр Гурбангулы Бердымухамедов сонгогчдын 97 хувийн санал авчээ. Өчигдөр болсон сонгуулиар Туркменистаны одоогийн Ерөнхийлөгч найман нэр дэвшигчтэй өрсөлдсөн байна. Тус улсад ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг ажиглах олон улсын шинжээчид очоогүй гэнэ. Сонгуульд өрсөлдсөн найман нэр дэвшигч сонгуулийн кампанит ажлын үеэр 54 настай туршлагатай шүдний эмч, ерөнхийлөгчөө магтаж байсан бөгөөд сонгууль ёс төдий зүйл биш гэж ярьж байжээ. Ням гаригт тус улсад ерөнхийлөгчийн сонгууль болоход санал хураах байранд үндэсний хувцас өмссөн жүжигчид иргэдэд тоглолт үзүүлж, тэднийг үнэгүй хооллож, бэлэг тараасан гэнэ. 5.5 сая хүн амын дийлэнх нь лалын шашинтнууд байдаг Туркменистан дарангуйлагч дэглэмтэй орнуудын жагсаалтад дээгүүрт бичигддэг байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж