Ши Жинпин АНУ-д айлчилна

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Ши Жинпин АНУ-д айлчилна

Хятадын дэд Ерөнхийлөгч Ши Жинпин энэ долоо хоногт АНУ-д айлчлах аж. Шинжээчид түүнийг ирэх намар болох Коммунист намын хурлаар Ху Жинтаогийн орыг залгамжилна хэмээн таамаглаж байгаа билээ. Тиймээс Ши Жинпиний энэхүү айлчлал хоёр орны харилцааг шинээр тодорхойлох нэг алхам болно хэмээн "Нью-Йорк таймс" онцолжээ.

Айлчлалын үеэр Иран, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудал, ам.доллар болон юанийн ханш зэрэг олон зүйлийг хэлэлцэх бололтой.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж