6,4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

6,4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /2012.02.13/ үнэт цаасны 4156 дахь удаагийн арилжаагаар нийт 33 ХК-ийн 163.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1.06 сая ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 23 ХК-ийн 1.0 сая ширхэг хувьцааг 154.6 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 10 ХК-ийн 7.9 мянган ширхэг хувьцааг 3.0 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 210 хэлцэл хийжээ. Нийт 33 үнэт цаас арилжсанаас найман үнэт цаасны ханш өсч, 15 үнэт цаасны ханш буурч, 10 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 20823.08 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 101.24 нэгжээр буюу 0.48 хувиар буурсан байна. Зах зээлийн нийт үнэлгээ хоёр их наяд 64.6 тэрбум төгрөг болсон байна. 2012 онд 31 удаагийн үнэт цаасны арилжаагаар 10.3 сая ширхэг хувьцааг 6.4 тэрбум төгрөгөөр, 500 ширхэг компанийн бондыг 5.0 сая төгрөгөөр тус тус арилжиж, нийт 6.4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж