МСБХ-ноос зохион байгуулсан “Пепси хөгжлийн лиг”-ийн 2011-2012 оны
улирлын тоглолт бямба гаригт өндөрлөлөө. Өнгөрсөн оны арваннэгдүгээр
сард нээлтээ хийсэн лигт 25 багт өрсөлдсөнөөс аваргын төлөө О.Бямбацогт
дасгалжуулагчтай “Хасын хүлгүүд”, Д.Давааням дасгалжуулагчтай SBL тунан
үлдээд байсан. Энэ цувралд “Хүлгүүд” өрсөлдөгчөө 2:0-оор буулган авснаар
аваргын 10 сая төгрөг, алтан медалийн эзэн болсон бол дэд аваргууд
таван саяыг халааслав. Хүрэл медалийг ОУХМ Ш.Сэдбазар дасгалжуулагчтай
НМХГ-ын баг хүртлээ. Тэд “Мобиком 94” багийг 2:1-ээр буулган авчээ.
“Пепси хөгжлийн лиг”-ийн шилдэг дасгалжуулагчаар Д.Давааням /SBL/,
шилдэг тоглогчоор М.Цогтбаатар /Хасын хүлгүүд/ шалгарч 500 мянган
төгрөгөөр шагнуулсан. Хаалтын ажиллагааны үеэр МСБХ-ны ерөнхий нарийн
бичгийн дарга Б.Дашдорж, мэргэжлийн зөвлөлийн гишүүн Б.Дамба нар спортын
мастеер болзлыг хангасан С.Ганбаатар /Суруга Монгол/, дэд мастерийн
болзлыг биелүүлсэн Б.Уламбаяр /НМХГ/, Б.Урантулга, Б.Жаргалтөгс /хоёул
SBL/, Б.Номгон /Мобиком 94 / нарт үнэмлэхийг нь гардуулав.