Ариунаа явж, Амархүү ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Ариунаа явж, Амархүү ирлээ

Дуучин Т.Ариунаа “Universe Best Songs-2012” наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнээс гарч, өөрийн ажил үүргийг дуучин Б.Амархүүд шилжүүлэн өглөө. Ийнхүү “Universe Best Songs-2012” эргээд үзэгчдийн анхаарлын төвд байх болов. Шинэхэн шүүгч Б.Амархүү үзэгчид сэтгэл хангалуун байгаа. Магадгүй энэ удаагийн шоунаас хамгийн шилдэг дуучин төрөн гарч магадгүй хэмээн үзэгчид ярилцах болж. Дуучин Б.Амархүү илүүтэй мэргэжлийн зүгээс шүүж, шүүмжлэлийг ч тэр, магтаалын үгийг ч оролцогчдод шуудхан хэлдэг. Тэр бүү хэл өөрийн зүгээс зөвлөгөө өгч, юу нь болохгүй, ямар сонсогдож байгаа гээд л бүгдийг нь хэлж, анхааралтай, басхүү шударга шүүгч гэдгээ харуулаад байгаа юм.

Б.Амархүү “Universe Best Songs” наадмын шүүгчээр ажиллах саналыг 2009 онд хөгжмийн зохиолч Л.Балхжавд тавж байжээ. Гэвч өөрийнх нь ажил амжихгүй байсан учир хойшилсоор, хойшилсоор ийнхүү энэ жилийн наадмын шүүгчээр ажиллах болсон байна.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж