Спортын сэтгүүлчид олон улсад данстай болов | News.MN

Спортын сэтгүүлчид олон улсад данстай болов

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Спортын сэтгүүлчид олон улсад данстай болов

Монголын үндэсний олимпийн хорооны байранд өнөөдөр спортын сэдвээр дагнан бичиж, сурвалжлага хийдэг сэтгүүлчдэд Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо (AIPS)-ны картыг гардуулах ёслолын ажиллагаа боллоо. 2013 оны дуустал хүчинтэй уг "AIPS Card"-ийг энэ удаа манай 24 сэтгүүлч гардаж байгаа юм. Ёслолын ажиллагаанд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Ж.Отгонцагаан, тэргүүн дэд Ерөнхийлөгч Ч.Отгонбаатар болон спортын сэтгүүлчид оролцлоо. Уг картыг сэтгүүлчид эзэмшсэнээр гадаадад болж буй дэлхийн томоохон уралдаан тэмцээнийг үнэгүй сурвалжлах боломж олдож байгаагаас гадна зарим тохиолдолд онгоцны тасалбар, зочид буудлын төлбөрөөс хөнгөлөлт эдэлдэг билээ. Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо нь 1924 онд Францын нийслэл Парис хотод байгулагдсан бөгөөд Монгол улс 1990 онд гишүүнээр элссэн юм.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2012-02-13 124.158.124.171

boldog yum bainoo

Avatar

bataa 2012-02-13 203.91.118.99

temtseeneer gadagshaa survaljlaga hiij yvaad haralj uldsen har tamgatai hun avch boldog ymuu ene kartiig zavharsiin

Avatar

Зочин 2012-02-13 202.170.69.69

юу ч мэддэггүй с** нар харагдаж байна.

Avatar

Зочин 2012-02-13 202.170.85.9

Шоучин гарууд худлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж