Ирак Персийн буланд газрын тосны экспортын шинэ терминал нээжээ. Газрын тосоор баялаг Басра мужид нээсэн шинэ терминалын нээлтэд Иракийн Ерөнхий сайд Нури аль-Малики оролцсон гэнэ. Сүүлийн хэдэн арван жил дайны хөлд нэрвэгдэж, олон улсын хоригт боогдож байсан энэ улсад газрын тосны экспортын шинэ терминал нээсэн нь дэд бүтцийг хөгжүүлж, бүтээн байгуулалт явуулах санхүүгийн чухал эх үүсвэр болох аж. Ирак өдөрт 900,000 баррель газрын тос тээвэрлэх шинэ терминалыг арав хоногийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Тус улс өдөрт 2.9 сая баррель газрын тос олборлодог бөгөөд газрын тосны экспортын хэмжээ нь өнгөрсөн арванхоёрдугаар сард 2.145 сая баррель хүрсэн тооцоо гарчээ. 2008 оноос хойш Ирак олон улсын эрчим хүчний 15 компанитай газрын тос, байгалийн хийн гэрээ байгуулсан нь сүүлийн гучин жил дэх эрчим хүчний томоохон хөрөнгө оруулалт юм байна. Багдад 2017 он гэхэд газрын тосны үйлдвэрлэлийг өдөрт 12 сая баррельд хүргэж, үйлдвэрлэлийнхээ хэмжээгээр Саудын Арабын бусад орнуудыг гүйцэхийг хичээж байгаа юм. Гэвч эдийн засгийн шинжээчид сүүлийн арав гаруй жил дайны хөлд нэрвэгдсэн дэд бүтэц муутай энэ орон газрын тосны үйлдвэрлэлийг ингэж өсгөж чадахгүй гэж үзэж байгаа гэнэ.
Н.Энх