Д.Хаянхярваа: Нэг сая төгрөг өгч чадахгүй

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Д.Хаянхярваа: Нэг сая төгрөг өгч чадахгүй

УИХ-аас шийдвэр гаргачихвал сар шинээс урьтаж ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Хүний хөгжлийн сангийн хувь хишиг болох нэг сая төгрөгийг бэлнээр олгох боломжтой талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Гэвч УИХ-ын намрын чуулганыг маргааш завсарлуулахтай холбоотойгоор энэ асуудал хэрхэх нь ойлгомжгүй байдалд ороод буй юм. Тиймээс бид Сангийн сайд Д.Хаянхярваагаас сар шинээс урьтаж, дээрх иргэдэд нэг сая төгрөгийг бэлнээр олгох боломжтой эсэхийг лавлахад “Монгол Улсын 2012 оны төсөвт ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг бэлнээр олгохоор хөрөнгийг тусгаж өгсөн ч олгох боломж хомс байна. Энэ тухай би өмнө нь хэлсэн. Намрын чуулганыг маргааш завсарлуулна гэж байна. Тэгэхээр ямар ч цаг хугацааны боломжгүй” гэлээ. Тиймээс ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд Хүний хөгжлийн сангаас олгох нэг сая төгрөгийг УИХ-ын хаврын чуулганы дараагаас л авах боломж бүрдэх бололтой. Тодруулж хэлбэл, энэ нь ирэх дөрөвдүгээр сараас хаврын чуулган нээлтээ хийсний дараа шийдвэрлэгдэх болж байгаа юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж