Шинийн 3-нд бүх нийтээр амарна

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Шинийн 3-нд бүх нийтээр амарна

Өнөөдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Хөдөлмөрийн тухай хуулийн 77.3-ыг үндэслэн хоёрдугаар сарын 24 буюу баасан гаригийн ажлын өдрийг хоёрдугаар сарын 18-ны бямба гаригт шилжүүлэх шийдвэр гаргажээ. Монголын ард түмний уламжлалт Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдэд ажил, амралтын цагаа зөв зохицуулах боломж бүрдүүлэх үүднээс дээрх шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр хоёрдугаар сарын 22 буюу шинийн нэгнээс эхлэн 27-ны даваа гариг хүртэл амрах болж байна.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж