19 настай гэлэнмаа өөрийгөө шатаав

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

19 настай гэлэнмаа өөрийгөө шатаав

Сычуань мужид Хятадын дарангуйллыг эсэргүүцэн 19 настай гэлэнмаа зулын гол болжээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр өөрийгөө шатаасан гэлэнмаа Сычуань мужийн Аба суурингийн харьяат 19 настай Дэнзэн Чойдрон хэмээх бүсгүй байсан гэнэ. Хүний эрхийн төлөө тэмцэгч бүлэглэлийн баталж буйгаар Бээжингийн эрх баригчдын харгис бодлогыг эсэргүүцэж, өнгөрсөн оноос хойш 20 гаруй Түвд зулын гол болж амиа алджээ. Өөрийгөө шатаасан бүсгүй Түвдийн оюун санааны удирдагч, Далай ламд үнэнч гэгддэг гэлэнмаа нарын сүмийнх байсан гэнэ. Бүсгүй бямба гаригийн орой эмнэлэгт хүрэх замдаа өөд болжээ. Дээрх явдлын дараа гэлэнмаа нарын сүмийг Хятадын цагдаа нар бүсэлж, гэлэнмаа нарыг хөл хорьсон бөгөөд сүмд юу болж байгаа талаар мэдээлэл хаалттай байна гэж Дарамсала дахь Түвдийн нэгэн лам мэдэгдсэн байна. Амьдаараа зулын гол болж, Хятадын дарангуйллыг эсэргүүцэж буй түвдүүдийн хөдөлгөөн Сычуань мужид голдуу гардаг бөгөөд энэ сарын 22-нд болох уламжлалт  шинэ жилийн баярын өмнө эсэргүүцлийн хөдөлгөөн улам идэвхжиж байгаа гэнэ.

Н.Энх

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж